Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган салбартаа тэргүүлсэн албан хаагчдад шагнал гардуулахаар болжээ.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 11.00 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болно. Ерөнхийлөгч жил бүрийн Цэргийн баярыг тохиолдуулан тус салбарт ажиллаж буй албан хаагчдад шагнал гардуулдаг уламжлалтай.