Улаанбаатарт өдөртөө дулаарч +9 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө дулаарч +9 градус дулаан байна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +1…-4 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө дулаарч +7…+9 градус дулаан байна.