"Мустанг-5" маркийн мотоцикльтой явж байгаад унаж, амиа алдсан 13 настай хүүгийн хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна

"Мустанг-5" маркийн мотоцикльтой явж байгаад унаж, амиа алдсан 13 настай хүүгийн хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна

Өвөрхангай аймагт 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мотоциклийн ослын улмаас 13 настай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаархи дуудлага мэдээлэл тухайн өдрийн Цагдаагийн газарт бүртгэгдсэн байна.

Шалгалтын ажиллагааны урьдчилсан дүгнэлтээр, талийгаач хүүхэд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклоор адуу тууж явах үедээ унаж, амь хохирсон нь тогтоогджээ. Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байна.