16 настай охиныг хөнөөгөөд цогцсыг нь чемоданд хийсэн байсан гэх хэргийг мөрдөн байцаалтад буцаасныг прокурор эсэргүүцжээ

16 настай охиныг хөнөөгөөд цогцсыг нь чемоданд хийсэн байсан гэх хэргийг мөрдөн байцаалтад буцаасныг прокурор эсэргүүцжээ

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж гэгч нь 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан байсан гэмт хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Улмаар тухайн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн нэгдүгээр сарын 13-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, хэргийг прокурорт буцаасан байдаг. 

Тэгвэл тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг прокуророос эсэргүүцэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Нийслэлийн прокуророос Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарыг Эрүүгийн хуулийн 10.1-2-2.1, 2.5, 2.6, 2.7, 13.5-2-2.2, 17.1-3-3.1_ 17.3-3-3.1, 26.1-2, 17.8-1, 12.5-1 дэх хэсэгт зааснаар ялласан байдаг.