Энэ оны эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого, тусламжийн хэмжээ 22 хувиар буурчээ

Энэ оны эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого, тусламжийн хэмжээ 22 хувиар буурчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22 хувиар буюу 1.2 их наяд төгрөгөөр буурчээ. Түүнчлэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.0 их наяд төгрөг болж түрүү жилийн мөн үеэс 21 хувиар буюу 1.1 их наяд төгрөгөөр буурсан байна.