Х.Нямбаатар: Хот худалдаа, үйлчилгээ эрхлэх гэж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зөвшөөрөл гэдэг зүйлээр боомилохгүй /ВИДЕО/

Х.Нямбаатар: Хот худалдаа, үйлчилгээ эрхлэх гэж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зөвшөөрөл гэдэг зүйлээр боомилохгүй /ВИДЕО/

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2025.03.17/ болж байна. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар холбогдох хүмүүст зарим үүрэг, чиглэлийг өглөө.

Тэрбээр “Зөвшөөрлүүдээ бүдийг нь дүүргүүддээ өг. Бүтэн өгсөн байгаа биз дээ. Та нар арга зүйгээр хангаж, бодлого, трендээ л тодорхойл. Дүүргүүд дээр очсон зөвшөөрөл дээр хүнд суртал үүсээд байна гэх асуудал бий. Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл гэж байхаа болиод мэдэгдэл гэдэг процесс бий болж байгаа. Нийслэлийн олгодог бүх зүйлийг мэдэгдлээр явуулах болсон. Төрийн албаныхан заавал иргэдээр гуйлгадаг нийтлэг харилцаа өнөөдрийг хүртэл золгсохгүй байна. Хэрвээ төрийн алба хаагчийнхаа цалингаар ажиллаж, амьдарч чадахгүй байгаа хүн байвал тэднийг чөлөөлье” гэлээ.

ВИДЕО: