Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ

Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ

Тавантолгой түлш ХХК нь шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эрдэнэс тавантолгой ХК-ийн уурхайгаас ачуулсан эхний 15 вагон баяжуулсан нүүрс Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрийн талбайд өнөөдөр буулаа. Үлдсэн нүүрсийг хуваарийн дагуу татан авах юм. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилт хийж, эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэж хэрэглээнд нэвтрүүлнэ.