Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт малаа алдсан иргэдэд туслах "Нэг өрх-нэг хонь" аяныг Дундговь аймаг эхлүүлжээ

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт малаа алдсан иргэдэд туслах "Нэг өрх-нэг хонь" аяныг Дундговь аймаг эхлүүлжээ

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч 38 гэр, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 6000 гаруй бог, 48 бод мал, 3500 гаруй боодол өвс өртсөн гэсэн урьдчилсан мэдээллийг ОБЕГ өгсөн.

Хээрийн түймрийн улмаас зарим малчин өрх бүх малаа галд алдаж, 27-28 жилийн хөдөлмөр нь үгүй болсон гэх мэдээллийг ч өгч байгаа юм. Тэгвэл Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах санаачилгыг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун гаргаж, "Нэг өрх-нэг хонь" хандивын аянд нэгдэхийг уриалж эхэлжээ.

Хандивыг Сумдын ЗДТГ-т цуглуулах бөгөөд аймгийн ХХАА газар нэгтгэж, гал түймэрт малаа алдсан амлчдад хүргэх ажлыг зохион байгуулах аж. Өөр газраас хандивт нэгдэх болон мөнгөн хандив өгөх тохиолдолд Дундговь аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс, Төрийн сан банк, 100080051407 дансаар хүлээн авна гэлээ.