"Улсын төсөвт аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлдэг татварын орлого тасалдах эрсдэл үүсч болзошгүй байна" гэв

"Улсын төсөвт аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлдэг татварын орлого тасалдах эрсдэл үүсч болзошгүй байна" гэв

Монголын банкны холбооноос өнөөдөр /2025.03.17/ “Банкны салбарын 2024 оны тойм” мэдээллийг хүргэлээ.

Энэ талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар ярихдаа: “Өнгөрөгч онд УИХ-ын болон орон нутгийн хоёр сонгуулийн нөлөө болон улсын төсвийн зардлыг тодотгол хийж нэмсэнтэй холбоотойгоор төсвийн тэнцэл 776 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Төсвийн зарлага өмнөх оноос 35 хувиар нэмэгдэж ДНБ-ийн 38 хувьтай тэнцэх боллоо. Ийнхүү “Улсын төсөв, урсгал дансны хос алдагдалд хүрч цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад ихээхэн сорилт дагуулах төлөвтэй байна. Оны эхнээс нүүрсний үнэ буурч, экспорт хязгаарлагдаж эхэлснээр төсөв төлөвлөсөн хэмжээнд бүрдэхгүй байх эрсдэл дагуулж байгаа. Үүнээс гадна цахилгааны үнэ, татварууд нэмэгдсэнээр аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлдэг татварын орлого тасалдах эрсдэл үүсч болзошгүй байна” гэлээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.