Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурхны лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд буй.
Үүнтэй холбогдуулан Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, цэцэрлэг, сургууль, өдөр өнжүүлэх төвийн сургалтыг цахимд шилжүүлсэн юм. Тэгвэл Боловсролын яамны зүгээс үүнийг хууль тогтоомж зөрчсөн гэж үзлээ. Тодруулбал, "Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар Боловсролын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхгүй, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан санал хүргүүлэхгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, танхимын бус хэлбэрт шилжүүлж холбогдох хууль тогтоомж зөрчжээ" гэсэн байна.