Багш нарын илүү цагийн мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авдаг байсан хэрэг гарчээ

Багш нарын илүү цагийн мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авдаг байсан хэрэг гарчээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар УЕПГ-аас мэдээллээ. 

Тодруулбал,  Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн албан тушаалтан И.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, багш нарын ажилласан цаг дээр илүү цаг нэмж бичин, цалингаас илүү цагийн орлогыг өөрийн дансаар шилжүүлэн авсан, шилжсэн сурагчдын сургалтын төлбөрийг өөрийн дансанд шилжүүлэн авч, өөртөө давуу байдлыг бий болгосон хэрэгт холбогджээ. Тиймээс тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.