Иргэд санамсар болгоомжгүй байдлаасаа болж, бэртэж, гэмтэх тохиолдол цөөнгүй гардаг.
Тэгвэл загасны мөөгөнцрөөс сэргийлэх шингэнийг санамсаргүй уугаад гэмтсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух 25 настай эрэгтэй аквариум дахь загасныхаа усыг сольж, мөөгөнцрөөс сэргийлэх шингэн хийх гэж байгаад андуурч ууснаас хоолой залгиурын эрхтэн нь түлэгджээ. Иймд иргэдийг аливаа зүйлд анхаарал болгоомжтой хандаж, бага насны хүүхэд бэртэж, гэмтэхээс сэргийлэхийг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.