"Гашуунсухайт Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах" хуулийг Л.Оюун-Эрдэнэ өргөн барина

"Гашуунсухайт Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах" хуулийг Л.Оюун-Эрдэнэ өргөн барина

Өнөөдөр /2025.03.17/ УИХ-ын Хаврын ээлжит чуулганы нээлт боллоо. Энэ жилийн хаврын чуулганаар "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл", "2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм. 

Тэгвэл өнөөдөр 12:30 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Гашуунсухайт Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай" хуулийн төслийг өргөн барихаар болсон байна. Хуулийн төслийг өргөн барьсаны дараа Эрдэс баялагийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Шадар сайд Л.Гантөмөр, Т.Доржханд нар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөх ажээ.