НӨАТ-ын урамшууллын 2025 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг энэ лхагва гарагт буюу гуравдугаар сарын 19-нд 13.00 цагт болно. И-баримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Иргэн та 2025 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтой.
