“Админерал”-ын захирал, БНХАУ-ын иргэн Н.Х-ыг эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан хэмээн дүгнэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ

“Админерал”-ын захирал, БНХАУ-ын иргэн Н.Х-ыг эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан хэмээн дүгнэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ

Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг Бортээгийн уурхайн ашиглах эрхийг эзэмшдэг “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал, БНХАУ-ын иргэн Н.Х нь уурхайн кемп дээрээ учир битүүлгээр нас барсан талаарх мэдээлэл гараад байгаа билээ. 

Тодруулбал, БНХАУ-ын иргэн Н.Х нь өнгөрсөн хоёрдугаар сарын 12-ны /2025.02.12/ өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайн зочид буудалдаа нас барсан байдалтай олдсон байна. Энэ талаарх мэдээллийг Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтэс авч, улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулсан аж.

Ингэхэд тухайн иргэн нь "Эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан болох нь тогтоогдсон байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас тус хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлээд байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийг эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэх Шүүх шинжилгээний дүгнэлтийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрсөн байна. Уг хэргийг прокуророос хэрхэн шийдсэн талаар бид эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө