“The MongolZ” баг “ESL Pro League S21” тэмцээнээ өндөрлүүлж, 80 мянган ам.долларын шагналыг хүртлээ

“The MongolZ” баг “ESL Pro League S21” тэмцээнээ өндөрлүүлж, 80 мянган ам.долларын шагналыг хүртлээ

CS2-ын нэр хүндтэй лигийн тэмцээн болох "ESL Pro League"-ийн 21 дэх удаагийн улирал Шведийн Стокхольм хотод үргэлжилж байна.

400 мянган ам.долларын (1.3 тэрбум төгрөг) шагналын сантай тэмцээнд Монголын "The MongolZ" баг шигшээ шатанд гурав дахь удаа, хагас шигшээд анх удаа шалгарч, мажорын аварга баг болох Францын "Team Vitality" багтай тоглолоо. Улмаар тоглолтод 1-2 (Anubis 6-13, Nuke 16-14, Inferno 2-13) харьцаагаар Vitality хожсон юм. Ийнхүү The MongolZ тэмцээнээ 3-4-р байраар дуусгаж, 80 мянган ам.долларын шагналыг хүртэж байгаа бөгөөд үүний 25 мянган (86 сая төгрөг) долларыг тоглогчдод, 55 мянган ам.долларыг The MongolZ гэх цахим спортын багт нь өглөө.




Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө