"The MongolZ" шөвгийн наймд мажорын аварга "Natus Vincere" багийг буулган авлаа

"The MongolZ" шөвгийн наймд мажорын аварга "Natus Vincere" багийг буулган авлаа

CS2-ын хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн болох "ESL Pro League"-ийн 21 дэх удаагийн улирал Шведийн Стокхольм хотод үргэлжилж байна.

400 мянган ам.долларын (1.3 тэрбум төгрөг) шагналын сантай энэхүү тэмцээний шигшээ шатанд гурав дахь удаа, шөвгийн наймд анх удаа шалгарсан Монголын "The MongolZ" баг шөвгийн наймд мажорын аварга "Natus Vincere" багтай тоглолоо. Улмаар 2-0 (Mirage 13-6, Ancient 13-6) харьцаагаар The MongolZ ялалт байгуулав.

Ийнхүү The MongolZ тэмцээний хагас шигшээ шатанд мөн мажорын аварга, Францын "Team Vitality"-тай тоглохоор болжээ. Тоглолт маргаашийн 01:30 цагаас эхэлнэ. 




Өнөөдөр хонь өдөр

11 цагийн өмнө