"ХСҮТ-2" төвд ажиллах эмч, сувилагчдыг АНУ-ын Юта мужийн их сургуульд бэлтгэнэ

"ХСҮТ-2" төвд ажиллах эмч, сувилагчдыг АНУ-ын Юта мужийн их сургуульд бэлтгэнэ

"Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв"-ийг барихад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн төлөөллийн хамт АНУ-ын Юта мужийн их сургуулийн төлөөлөгчтэй хамтын ажиллагааны албан уулзалт хийлээ. 

Уулзалтаар АНУ-ын Юта мужийн их сургууль, Монгол Улсын АШУҮИС, ХСҮТ-ийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр АНУ-ын Юта мужийн их сургуульд АШУҮИС-ийн багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтанг сургаж, шинээр байгуулах Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвд ажиллах боловсон хүчин, эмч, сувилагчдыг бэлтгэхээр болжээ.

“Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг 600 ортой барих бөгөөд барилгын ажлыг энэ хавраас эхэлнэ. Барилгыг 2030 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Харин өнгөрсөн оны 12 дугаар сарын мэдээллээр улсын хэмжээнд хавдрын 104 эмч дутагдалтай байсан юм.