БНСУ-ын алдарт DJ Soda тоглолтоо хийхээр Монголд ирлээ

БНСУ-ын алдарт DJ Soda тоглолтоо хийхээр Монголд ирлээ

Дэлхийн инфлүнсэр DJ SODA, Way Back Home дууны эзэн, Солонгосын алдарт дуучин, DJ SHAUN нар 2025 оны 03 сарын 15-нд “Аса Арена”-д болох “Energy party” шоунд оролцохоор болсон.

DJ SODA буюу Хван Со Хи нь 20 гаруй сая дагагчтай инфлүүнсэр бөгөөд маргааш болох тоглолтдоо оролцохоор өнөөдөр Монголд ирлээ. Түүний хувьд өнгөрсөн зун АРА Комплекст болсон Олон улсын DJ шоунд оролцохоор Монголд ирж байсан юм. 

“Energy party” шоуны гол онцлог нь 2 орны DJ нарын тоглолтоос гадна, монголын шинэ үеийн R&B, Hip-Hop дуучид, хамтлагийн хамтарсан бүтэн 6 цагийн шоу тоглолт үзэгчдэд хүрнэ. Мөн зохион байгуулагчдын тодорхойлсноор Energy Party шоу нь 2025 оны их хотын хамгийн эхний, хамгийн том электрон хөгжмийн наадам болох юм.