Автобусанд суух гэж буй зорчигчийг хаалгаараа хавчсан жолоочид сануулга өгчээ

Автобусанд суух гэж буй зорчигчийг хаалгаараа хавчсан жолоочид сануулга өгчээ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна.

Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 3 дугаар сарын 11-14-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

  • Талархал: Хүүхдийн цүнх олж өгсөн жолоочид баярлалаа.
  • Иргэний гомдол: Иргэн Б: Улаанбаатар хотод явж байгаа шинэ автобуснууд рекламын самбар боллоо. Цонхыг нь хаагаад, хаяг самбар наачихсан байх юм. Арга хэмжээ авч өгнө үү.
  • Шийдвэрлэлт: Саналыг хүлээн авч, холбогдох байгууллагад нь уламжлав.
  • Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ш.П: Хангарьд цогцолборын автобусны буудлаас автобусанд суух гэхэд хаалгаараа хавчсан. Гомдолтой байна. Арга хэмжээ тооцож, хариу өгнө үү.
  • Шийдвэрлэлт: 15-090 гарааш дугаартай автобусны жолооч, гомдол гаргагчтай холбогдон асуудлыг шийдвэрлэсэн.
  • Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ө: Ч:38 чиглэлийн 05-291 гарааш дугаартай жолооч толь шүргээд хэл амаар доромжлоод хаяад явсан..
  • Шийдвэрлэлт: 05-291 гарааш дугаартай автобусны жолоочтой холбогдон, гомдол гаргагчид хариу өгөх гэтэл утсаа аваагүй.
  • Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Б: 1-070 гарааш дугаартай автобусны жолооч Ч:71 чиглэлд ажиллахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн суудлын машинтайгаа 1-р эгнээгээр явж байхад хажуугаас шахсан. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.
  • Шийдвэрлэлт: 1-070 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад гомдол гаргагч машинаараа 2-р эгнээнээс шахсан. Гомдол гаргагчийн буруу.
  • Иргэний гомдол: Иргэн Б: Тэнгисийн урд буудал дээр Ч:49 чиглэлийн автобус 1,1 минутын зайтай 3 ирж байна. Хоосон явж байж буудал дээрээ зогсохгүй, хүнээ аваагүй явсан. Ядаж буудал дээрээ зогсоод явж болно ш дээ. Арга хэмжээ тооцож, хариу өгнө шүү.
  • Шийдвэрлэлт: 5-264 гарааш дугаартай автобус 10.37-10.40 цагийн хооронд, 5-265 гарааш дугаартай автобус 10.45-10.47 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн автобусны буудлаас хүнээ авсан байна. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
  • Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ё: Би 60 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн танай жолоочид хэл амаар доромжлуулсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгөөрэй.
  • Шийдвэрлэлт: 1-068 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шүүхэд гомдол гаргагч урд хаалгаар буух гээд суух гэж байгаа сурагчдын өмнүүр дайрсан, жолооч хойд хаалгаар буух шаардлага тавихад гомдол гаргагч буучхаад буцаж орж жолоочтой хэрэлдсэн. Гомдол гаргагчийн буруу байна.
  • Иргэний гомдол: Иргэн: Ч:57 чиглэлийн 5-252 гарааш дугаартай автобусны жолооч улаан гэрлээр 2 удаа орж хурдтай явж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
  • Шийдвэрлэлт: 5-252 гарааш дугаартай автобусны жолоочийг хариуцсан удирдлагуудад нь сануулж анхааруулахыг "Сутайн буянт" ХХК-ийн диспетчерт хэлсэн.
  • Иргэний гомдол: Иргэн: Ч:7 чиглэлийн 14-006 гарааш дугаартай автобус 21:56, 03-006 гарааш дугаартай автобус 21:45 цагт Буянт-Ухаа спорт цогцолборын буудал дээр зогсолгүй явсан. Буудал дээр зогсохгүй явж байгаа жолооч нарт арга хэмжээ авч хариу өгнө үү.
  • Шийдвэрлэлт: 03-006 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шүүхэд буудлаас хүнээ авч, буулгасан. Гомдол гаргагчийн буруу.