Чингэлтэй дүүргийн хэмжээнд өчигдөр цахилгааны гэмтлээс үүдэн тог тасарчээ. Улмаар нийгмийн даатгалын серверт гэмтэл гарсан байна. Системийн хэвийн үйл ажиллагааг хангахаар ажиллаж байгаа.
Иймд ажил олгогч, даатгуулагч, харилцагч нараасаа хүлцэл өчиж буйгаа илэрхийлж, Систем хэвийн болж, нийгмийн даатгалын үйлчилгээг авах боломжтой болмогц мэдэгдэнэ гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.