Он гарсаар 319 аж ахуйн нэгж ЖДҮХС-гаас зээл авах хүсэлт өгчээ

Он гарсаар 319 аж ахуйн нэгж ЖДҮХС-гаас зээл авах хүсэлт өгчээ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 2025 онд төвийн бүсэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг авчээ.

Үүний дагуу төслүүдийг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-наас эхлэн нэг сарын хугацаанд цахимаар хүлээн авсан байна. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамаарч зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд зээлийн цахим системд нийт 319 аж ахуйн нэгж зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлжээ.

Үүнээс 63.6 хувь буюу 203 аж ахуйн нэгж 100 хүртэл сая төгрөгийн зээл хүссэн байна. Тэгвэл төслийн сонгон шалгаруулалтын явцын мэдээллийг зээлийн цахим системд бүртгэлтэй утасны дугаараар мессеж илгээн мэдээлэх аж.