Дэлхий даяар өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-ний өдрийг Пи тооны өдөр хэмээн тэмдэглэдэг.
Тодруулбал, 2019 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-гийн хурлаар энэхүү өдрийг "Олон Улсын Математикийн өдөр" болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнд өнөөдөр "Пи" тооны өдрийг тохиолдуулан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна
Пи тоо нь ойролцоогоор 3.14159-тэй тэнцүү бөгөөд хамгийн чухал математикийн тогтмолуудын нэг аж. пи тоо нь тойрог, бөмбөрцөг, цилиндер, конус, эллипстэй холбоотой хамгийн өргөн хэрэглэгддэг. Хамгийн энгийн хэрэглээ нь дунд сургуульд тойргийн радиус, түүний тойргийнхоо урт, талбайтай ямар хамааралтай болохыг тайлбарлахад пи тоог ашигладаг. Математикийн түүхийн туршид пи-г өндөр нарийвчлалтай тодорхойлох гэсэн оролдлогууд хийж, тус шинжлэх ухаанд шинэ ойлголт, томьёонуудыг ч мөн бий болгосоор иржээ.