Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 15. Энэ өдөр “Говийн Лха” тахилга хурлыг монгол хэлээр хурна. Монголынбурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламын уриалга дагуу Жанрайсиг дацангийн лам хуврагууд “Говийн Лха” тахилга хурлыг монгол хэлээр хурах гэж байна.
Тахилга хурал Жанрайсиг дацанд өнөөдөр /2025.03.14/ 12:00 цагт эхэлнэ.