Э.Анхбаяр: Өнгөрсөн шөнө 4 сорьц баталгаажиж, улаанбурхан өвчний нийт тохиолдол 18 бүртгэгдлээ /ВИДЕО/

Э.Анхбаяр: Өнгөрсөн шөнө 4 сорьц баталгаажиж, улаанбурхан өвчний нийт тохиолдол 18 бүртгэгдлээ /ВИДЕО/

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

ВИДЕО:

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр "Улаанбурхан өвчний нийт 14 тохиолдолд бүртгэгдсэн байсан бол өнгөрсөн шөнө 1 тохиолдол нэмэгдлээ. Мөн хөдөө орон нутгаас 12 хүүхдээс сорьц авч илгээсэн. Үүнээс 3 тохиолдол батлагдаж, үлдсэнийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн давтан шинжилж байна. Ингээд нийт улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс хөдөө, орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт өвчний халдвар тархах эрсдэлтэй байна. 

Бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй, вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна" гэлээ.