БНСУ-ын жүжигчин Ким Сү Хён 2019-2020 оны хооронд Ким Сэ Ронтой үерхэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ

БНСУ-ын жүжигчин Ким Сү Хён 2019-2020 оны хооронд Ким Сэ Ронтой үерхэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ

БНСУ-ын залуу жүжигчин Ким Сэ Рон энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр гэртээ нас барсан байдалтай байхад нь олсон бөгөөд түүнийг амиа хорлосон хэмээн үзэж байгаа.

Тэгвэл түүний нагац эгч нь нэгэн юүтүб сувагт яриа өгөхдөө дүүгийнх нь үхэлд жүжигчин Ким Сү Хён буруутай хэмээн мэдээлсэн. Учир нь түүний дүү Ким Сэ Рон 16 настай байхдаа жүжигчин Ким Сү Хёнтой үерхэж байсан бөгөөд түүний энтертайманттай гэрээ байгуулан ажиллаж байж. Улмаар Ким Сэ Роныг согтуугаар автомашин жолоодсон хэрэгт холбогдох үед энтертаймантаас нь ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд нэмж 700 сая воныг Ким Сэ Роноос нэхэмжилж, шүүхэд хандаад байжээ. Энэ талаар Ким Сэ Роны нагац эгч нь мэдээлсэн бөгөөд мэдээлэл цацагдсан даруйд Ким Сү Хёны агентлагаас үгүйсгэж байсан ч өнөөдөр 2019-2020 оны хооронд үерхэж байсан хэмээн хүлээн зөвшөөрлөө. 

Одоогийн байдлаар жүжигчин Ким Сү Хёны нүүр царайгаар нь ажилладаг TOUS les JOURS, K2, Shabu All Day, Homeplus гэх брендүүд бүгд түүний зургийг цахим орчноос устгаж эхэллсэн. Гоо сайхны Dinto бренд моделын самбаруудыг түр зогсоох болсноо мэдэгджээ.