Ажлын байрны дарамт хүчирхийллийн эсрэг тайван жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болно

Ажлын байрны дарамт хүчирхийллийн эсрэг тайван жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болно

Ажлын байрны дарамт хүчирхийллийн эсрэг тайван жагсаал өнөөдөр /2025.03.14/ Сүхбаатарын талбайд болно гэж Монголын үйлдвэрчний холбооноос мэдээллээ. 

Тодруулбал, манай улс олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Дарамт хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенц"-д нэгдэх шаардлагатай байна гэж жагсаал зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

Түүнчлэн энэхүү жагсаалд 300 гаруй эрчүүд оролцож дуу хоолойгоо өргөх бөгөөд УИХ-д дээрх конвенцод нэгдэх шаардлагатай байгаа талаар уриалга хүргүүлэх ажээ.