Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэр, Талын-Уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь километрийн ойролцоо Toyota Hiace маркийн суудлын автомашин, том оврын автобустай мөргөлдсөн осол энэ сарын сарын 11-нд гарсан.
Ослын улмаас Toyota Hiace маркийн түргэн тусламжийн автомашины жолооч, зорчигч 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтжээ. Энэ талаар ГССҮТ-өөс “Ослын улмаас гэмтэн хүргэгдэж ирсэн 2 хүүхдийн биеийн байдал тогтворжиж байна. Тухайлбал, 7 настай хүүхдийг өнөөдрөөс энгийн тасагт шилжүүлсэн бол, 14 настай хүүхдэд дунд чөмөг болон шилбэний ясны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийж, Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна” гэж мэдээллээ.