Орфей театрын оюутан залууст зориулсан “I Student” хөтөлбөр зарлагдлаа

Орфей театрын оюутан залууст зориулсан “I Student” хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улсын бүх их дээд сургуулийн оюутан суралцагчдад зориулсан театрын боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “I Student” хөтөлбөр зарлагдлаа.

Орфей театр нь 2021 онд “I Student” хөтөлбөрийг анхлан санаачилж, тус хөтөлбөрөөр дамжуулан бүхий л жүжгээ оюутан залууст хүргэсээр ирсэн билээ. Энэ удаа дорнын шилдэг зохиолч Үй Хуагийн зохиолоос сэдэвлэсэн “Амьдрахуй” постдрамын жүжгийг их дээд сургуулийн оюутнуудад зориулан онцгой хямдралаар үзүүлэхээр боллоо. Тус жүжиг гуравдугаар сарын 27-ний өдрөөс эхлэн Тусгаар тогтнолын ордны их танхимд өдөр бүр тоглогдоно.

"Орфей" театрын таван жилийг ойг угтан амилуулах таван жүжгийн эхнийх нь "Амьдрахуй" постдрамын жүжиг юм.

Оюутан суралцагч та бүхэн энд дурдсан https://forms.gle/zMpqRGxhM7kcCviv5 холбоосоор орж, “I student” хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 99296467, 94945611 дугаараас авна уу. Энэ бол "Оюунлаг залууст-Оюуны хөрөнгө оруулалт" юм. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.