“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл 2025 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн ч олон баяр давхацсан тул гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл явагдана.
Бүртгэлд хамрагдаж амжаагүй, боловсролын системд бүртгэлийн алдаатай оюутнууд энэхүү хугацаанд цэргийн мэргэжил олгох хөтөлбөрт E-Mongolia системээр бүртгүүлэх боломжтой. Их, дээд сургуулийн I, II, III дамжаанд суралцаж байгаа оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана.
Хөтөлбөрт хамрагдах оюутнуудад тавигдах шаардлага:
- Эрүүл мэндийн даатгалыг сүүлийн нэг жилийн хугацаанд төлсөн байх
- Зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх.
- Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх
- МСҮТ-ийн оюутнууд дүүрэг дээрээ цаасан хэлбэрээр бүртгүүлнэ
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.
Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон e-mongolia системээр хүргүүлнэ.