Хүний эд, эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэргээр шийтгэгдсэн эмч П.Батчулуунд оноосон 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Хүний эд, эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэргээр шийтгэгдсэн эмч П.Батчулуунд оноосон 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон байдаг.

Харин тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болсон бөгөөд давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.03.13/ хэлэлцсэн юм. Тэгвэл шүүх хуралдаан өндөрлөж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвэр үлдээлээ. Тодруулбал, Шүүхээс П.Батчулуун эмчид оноосон анхан шатны шүүхийн шийдвэр буюу 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Эмч П.Батчулууны өмгөөллийн баг түүний хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр сууринаас оролцсон ч давж заалдах шатны шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ.