"Бөөр хамгаалах дэлхийн өдөр" тохиож байна

"Бөөр хамгаалах дэлхийн өдөр" тохиож байна

Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээр тэмдэглэдэг. Манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд эл өдрийг одоогоор дэлхийн 200 гаруй оронд тэмдэглэж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас бөөрний дутмагшил, бөөрний сувганцрын завсрын эдийн өвчин, бөөр ба шээлгүүрийн бусад эмгэг зэрэг бөөрний өвчлөлийн эмийн болон мэс заслын тусламж, үйлчилгээний 75-85 хувийг хариуцаж, үлдсэн зардлыг даатгуулагч-иргэн өөрөө хариуцан төлдөг.