Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулал олголоо

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулал олголоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хөдөө аж ахуйн салбаруудыг нэгдсэн бодлогоор дэмжих арга хэмжээний хүрээнд урамшуулал олголоо.

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн 2018 малчин, фермер, хүнсний улаанбуудай тариалж, Хөдөө аж ахуйг дэмжих сан, дотоодын гурилын үйлдвэр нийлүүлсэн 123 тариаланч, хүнсний ногоо тариалж, зах зээлд борлуулсан 782 тариалан эрхлэгчдэд тус урамшууллыг олгосон юм.