Чөлөөт болон сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы Амман хотод энэ сарын 25-нд эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр арван жинд нийт 20 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн байна.
Тодруулбал: Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д ОУХМ Ц.Цогбадрах, 70 кг-д МУГТ Т.Тулга, 74 кг-д ОУХМ Б.Батбаяр, 79 кг-д ОУХМ О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д МУГТ М.Лхагвагэрэл нар барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Б.Мөнхнар, 53 кг-д ОУХМ Ч.Отгонтуяа, 55 кг-д ОУХМ Б.Отгонтуяа, 57 кг-д ОУХМ Х.Болортуяа, 59 кг-д Т.Алтжин, 62 кг-д Я.Баасанжаргал, 65 кг-д ОУХМ Т.Энхжин, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа, 72 кг-д ОУХМ З.Болортунгалаг, 76 кг-д ОУХМ Э.Даваанасан нар өрсөлдөнө. Манай эрэгтэй тамирчид Өвөр Монголын Хөх хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа бол эмэгтэйчүүд нийслэл хотод Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ базааж байгаа юм.