Гандантэгчэнлин хийдийн зүгээс гавжийн дамжаа барьсан эрдэмт лам хуврагууддаа хүндэтгэл үзүүллээ

Гандантэгчэнлин хийдийн зүгээс гавжийн дамжаа барьсан эрдэмт лам хуврагууддаа хүндэтгэл үзүүллээ

МБШТ - Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл, Идгаа Чойнзинлин дацангаас гавжийн дамжаа барьсан эрдэмт лам хуврагууддаа өнөөдөр /2025.03.13/ хүндэтгэл үзүүллээ.
 
Энэхүү хүндэтгэлийн үеэр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж шинээр гавжийн дамжаа барьсан лам хуврагууддаа баяр хүргэж, Монголд бурханы шашныг дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд улам хичээн зүтгэхийг онцлон захилаа. Мөн тэдний цаашдын сургаал номын үйлс өрнөн дэлгэрэхийг ерөөв.
 
Дашрамд сонирхуулахад, Бурханы шашинд гавж цол нь 10 бэрхийг гэтлэгч хэмээн тооцогддог бөгөөд өнгөрөгч 80 жилийн хугацаанд 50 гаруй хүн энэ цолыг хамгаалсан юм байна.