Жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Дархан-Уул аймагт эхэллээ

Жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Дархан-Уул аймагт эхэллээ

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч П.Нямлхагвын нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймгийн “Дархан юнайтед арена”-д эхэллээ.

Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 27, багийн 10 дахь удаагийн УАШТ-д 35 байгууллагын 184 эрэгтэй, 106 эмэгтэй, нийт 290 тамирчин өрсөлдөж байна. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 60, 66 кг-д хамгийн олон буюу 40, 41 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн аваргууд тодрох бол маргааш холимог багийн барилдааныг зохион байгуулах хуваарьтай байна.

Нэрэмжит тэмцээнээ зохион байгуулж буй гавьяат дасгалжуулагч П.Нямлхагва тамирчны хувиар Монгол Улсын аварга цолыг дөрвөн удаа хүртсэнээс гадна Армийн дэлхийн аварга болж, ААШТ болон Дэлхийн цомын тэмцээнээс хошой хүрэл медаль хүртэж байв. Харин дасгалжуулагч болсноос хойш 2008, 2020, 2024 оны олимпын наадамд баг тамирчдаа дасгалжуулан амжилттай оролцсон билээ.