Украины Ерөнхийлөгч В.Зеленськийгийн намтарчилсан кино монгол үзэгчдийн хүртээл болно

Украины Ерөнхийлөгч В.Зеленськийгийн намтарчилсан кино монгол үзэгчдийн хүртээл болно

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийгийн амьдралаар намтарчилсан кино бүтээжээ.

Энэхүү кино нь гурван ангитай баримтат кино бөгөөд нь “Fremantle” компанийн бүтээл юм. Үйл явдлын тухайд аль нэг улсын байр суурийг илэрхийлээгүй, гол дүрийн тухай хөрөг, намтарчилсан кино аж. Уг кино энэ сарын 13, 14, 15-нд 20:30 цагаас Боловсрол телевизээр монгол үзэгчдийн хүртээл болно.

Сонирхуулахад, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський нь жүжигчин мэргэжилтэй бөгөөд "Servant of the people" буюу "Ард түмний зарц" гэх киногоороо ард түмний сайшаалыг хүртэж байсан юм.