10 сая төгрөгийн шагналын сан бүхий 128 бөхийн барилдаан өнөөдөр болно

10 сая төгрөгийн шагналын сан бүхий 128 бөхийн барилдаан өнөөдөр болно

Өнөөдөр 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан “Нээлттэй” барилдаан болно.

Энэхүү барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Хүдэрбулга, Б.Бат-Өлзий, Б.Батмөнх нарын тэргүүтэй улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөх барилдана. Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал гардах юм.