Италийн Турин хотноо болж буй тусгай өвлийн олимп энэ сарын 8-наас 15-ныг дуустал үргэлжилнэ. Энэхүү олимпоос Монгол Улс анхны алтан медалиа хүртлээ.
Тодруулбал, Альпийн цанын төрөлд уралдсан 15 настай А.Азжаргал уралдааныг тэргүүлж тусгай олимпын аварга болсон байна. Мөн өчигдөр снөүбордын төрөлд өрсөлдөж буй А.Алтан-Очир амжилтаа ахиулж мөнгөн медаль хүртсэн бол М.Энхзаяа хүрэл медалийн эзэн болоод байгаа юм. Одоогийн байдлаар Монгол Улс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль аваад байна.