Өнөөдөр "Мөрч" олон ангит киноны нээлт Корпорэйт конвейшн центрт болно

Өнөөдөр "Мөрч" олон ангит киноны нээлт Корпорэйт конвейшн центрт болно

“Orange” энтертайнмент, VOO-гийн хамгийн бүтээл, Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит киноны нээлт өнөөдөр /2025.03.13/ Корпорэйт конвейшн центрт 17:00 цагт эхэлнэ. 

Мөн өнөөдрөөс "Мөрч" олон ангит кино VOO home, гуравдугаар сарын 23-наас NTV телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Кинонд Монгол улс Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу 19-р зуунд өрнөх үйл явдал, онц хэрцгий нууцлаг гэмт хэргийн мөрдлөг бүхий үйл явдал өрнөнө. Киног П.Дэлгэрбаяр найруулж, гол дүрд жүжигчин Н.Ялалт, Б.Батмэнд, Б.Энхзаяа, О.Оюун, Д.Бэхбилэг, Х.Сумъяадорж, Ц.Мөнхболд, Л.Жижжалам, Л.Энхбаяр, Ч.Цэнгүүн, Э.Төгсжаргал нар тогложээ.