Ирэх дөрөвдүгээр сараас эхлэн сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болжээ.
Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох аж. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуучууд цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, скүтер, мопед, мотоцикл, суррон унаж, замын хөдөлгөөнд оролцох нь ихэссэн. Тодруулбал, цахилгаан скүүтэр болон сурронтой холбоотой зам тээврийн ослын улмаас 2021 онд 210 хүүхэд, 2022 онд 232, 2023 онд 317 хүүхэд гэмтжээ.