“Монголын хөлбөмбөгийн холбооны ЕНБД Т.Дагвадорж 222 сая төгрөг хувьдаа зарцуулсан” гэв

“Монголын хөлбөмбөгийн холбооны ЕНБД Т.Дагвадорж 222 сая төгрөг хувьдаа зарцуулсан” гэв

Монголын Хөлбөмбөгийн холбоонд ойрын үед үүсээд байгаа асуудлын хүрээнд нийтийн сонсгол өнөөдөр /2025.03.12/ зохион байгууллаа.

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар  Т.Дагвадорж гэх хүн 2023.07.26-аас 2024.12.31 хүртэл ажилласан. Тус холбоо зургаан данстай гэж мэдүүлсэн ч шалгалтаар 10 данстай болох нь тогтоогдсон. Өнгөрсөн хугацаанд энэ хүн хамаарал бүхий хүмүүсийнхээ дансаар хэрэглээний төлбөр, урамшуулал, томилолт, маркетинг бусад үйл ажиллагааны зардалд зориулж их хэмжээний мөнгө шилжүүлсэн байна. Үүнд, цалин, амралтын мөнгө бүтнээрээ, онгоцны нислэгийн зарим билетийн үнэ ороогүй болно. Өнгөрсөн хугацаанд Т.Дагвадорж гэх энэ хүн 222 сая төгрөг хувьдаа зарцуулсан болох нь тодорхой болсон. Үүнийг задлаад харахаар,

  • Онгоцны билетийн зардал 24.416.890
  • Хамаарал бүхий хүнтэй холбоотой гүйлгээ 34.600.000
  • Урамшуулал 48.157.853
  • Маркетингийн зардал 19.700.000
  • Хэрэглээний төлбөр 2.524.951
  • Томилолтын зардал 64.332.951
  • Бусад үйл ажиллагааны зардал 28.650.901” гэв.