Цахим орчинд “Үйлчилгээний газарт хоолны мөнгөө ч төлөхгүй ийм хүмүүсээс болгоомжлоорой” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэн.
Уг хэрэг нь энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий ресторанд гарсан байх бөгөөд үйлчлүүлсэн иргэд төлбөр тооцоо хийгээгүй гэх үйлдэлд Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд, та бүхэн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ үйлчилгээний болон дарааллын журмыг зөрчихгүй, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, хууль тогтоомжийг даган мөрдөж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.