Сүхбаатар дүүргийн прокурор асан Э.Амарбат нарт холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Сүхбаатар дүүргийн прокурор асан Э.Амарбат нарт холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Э.Амарбат нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдоод байсан билээ. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Учир нь тус хэрэгт улсын яллагчаар оролцох прокурор нь "Ногоон автобус"-ны хэрэгт оролцож байгаа тул шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. 

Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарын хамт авлигын хэрэгт холбогдож, улмаар прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 22.5-1, 17.3-2.2, 21.2-1, 22.1-2, 22.4-2, 10.4-1, 21.14-2 дахь хэсэгт зааснаар ялласан байдаг юм.