Улаанбаатар хотод 2025 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 1.1 хувь, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус өссөн байна.
Тодруулбал, нэг литр сүүний үнэ 45 төгрөгөөр өсч 4759, нэг кг сонгины үнэ 43 төгрөгөөр өсч 3615 болжээ. Мөн хонины ястай махны үнэ 179 төгрөгөөр өсч 16981, үхрийн ястай мах 172 төгрөгөөр нэмэгдэж 19992 төгрөгт хүрсэн байна.