Зургаан хүн амь үрэгдсэн ослоос амьд үлдсэн хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна

Зургаан хүн амь үрэгдсэн ослоос амьд үлдсэн хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна

Түргэний автомашин осолдож, жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн нас барсан харамсалтай хэрэг өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр Төв аймаг Өндөрширээт сум “Талын-Уул гэх газарт гарсан талаар бид өмнө мэдээлсэн. 

Ослын улмаас хоёр хүүхэд, дөрвөн том хүн нас барсан бөгөөд хоёр хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэгвэл осолд өртсөн хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Өдгөө ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.