Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сар шинийн хурлуудыг уламжлалын дагуу зохион байгуулдаг.
Энэ жилийн “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн шинийн нэгэн тасарсан. Тиймээс хаврын тэргүүн сарын шинийн нэгний Их ерөөлийг билгийн тооллын шинийн 16 буюу аргын тооллын гуравдугаар сарын 16-ны өдөр "Батцагаан" дуганд нөхөж хурна.
Сар шинийн өдрийн уламжлалт хурлын цаг, өдөр тасарсан болон давхардсан бол нийт олноороо нөхөж хурдаг ёстой. Иймд сүсэгтэн олныг хүрэлцэн ирж, хурал номд даган баясах боломжтой хэмээн "Гандантэгчэнлин" хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд мэдээлэв.