Хэрэглэгчдийн сонголт ба үр дагавар
Цахилгаан тамхи нь уламжлалт янжуур тамхинаас бага хортой гэж олон судалгаагаар тогтоогдсон байдаг. Үүнийг бүрэн хориглох нь хэрэглэгчдийг буцаад янжуур тамхи хэрэглэхэд хүргэж болзошгүй. Тэгвэл тамхидалт улам нэмэгдэх нь гарцаагүй юм.
Хориг ба хууль бус зах зээл
Түүхийн хугацаанд аливаа зүйлийг бүрэн хориглох нь хууль бус зүйлрүү чиглүүлж, далд зах зээлийг бий болгож, зохицуулалтгүй болох эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Жишээлбэл, архи, тамхи зэрэг бүтээгдэхүүнийг хязгаарлахад хууль бус наймаа огцом өсдөг бол зах зээлд хэдийн танигдсан цахилгаан тамхины хувьд ч давтагдах магадлалтай. Энэ нь эргээд чанаргүй хууль бус зүйлд иргэдийн эрүүл мэнд эдийн засгийг хохироход хүргэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хориглосоноор үүссэн үр дагавар: Олон улсад
- Австрали: 2021 онд никотин агуулсан цахилгаан тамхийг эмчийн жороор олгохоор хуульчилсны дараа хууль бус худалдаа эрс нэмэгдсэн. Хяналтгүй зах зээлээс орж ирсэн хуурамч бүтээгдэхүүн хэрэглэгчдийн эрүүл мэндэд аюул учруулж буйг мэргэжилтнүүд онцолж байна.
- Бразил: Цахилгаан тамхийг 2009 оноос хойш бүрэн хориглосон ч өнөөдөр хууль бус худалдаа цэцэглэж, хяналтгүй бүтээгдэхүүн зах зээлд их хэмжээгээр орж ирсээр байна. 2024 оны байдлаар нийт41 сая ам долларын далд эдийн засаг үүсчихсэн байгааг эрх баригчид мэдээллэсэн байна.
- Тайланд: Цахилгаан тамхийг хориглосон ч хууль бус наймааны сүлжээ өргөжин, гаалийн хяналтаас зайлсхийсэн олон мянган бүтээгдэхүүн хилээр нэвтэрч байна. Нийт 150 сая долларын далд эдийн засаг үүссэн гэдгийг гаалийн байгууллага мэдэгдсэн байдаг.
- Мексик: 2022 онд цахилгаан тамхийг импортлох, худалдаалахыг хориглосон ч хууль бус худалдаа өсөж, хэрэглэгчид илүү аюултай, хяналтгүй бүтээгдэхүүн хэрэглэх болжээ. Дотоодын тамхины картелууд уг зах зээлийг эзэлсэн бөгөөд тодорхой тоон дүн гарах боломжгүй гэж үздэг.
Зохицуулалтын оновчтой арга зам
Цахилгаан тамхины хэрэглээг хяналттай, зохистой байдлаар зохицуулах нь хориглохоос илүү үр дүнтэй бодлого байж болох юм. Тодруулбал, чанарын хатуу хяналт, насны хязгаарлалт, оновчтой татварын бодлого зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь хууль бус зах зээлийг багасгах боломжтой.
Дүгнээд хэлэхэд цахилгаан тамхины хориг нь хүссэн үр дүнд хүргэх бус, харин ч хууль бус худалдааг дэмжих эрсдэлтэй гэдэг нь бодолцох ёстой асуудал юм. Иймд илүү оновчтой бодлого боловсруулах нь нийгэм, хэрэглэгчдийн хувьд илүү ашигтай шийдэл болж чадна.