ШУУРХАЙ: Түргэний автомашин осолдож, жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ

ШУУРХАЙ: Түргэний автомашин осолдож, жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Сар шинийн баярын үеэр зам тээврийн ноцтой ослын улмаас нийт 11 хүн амь насаа алдсан. Гэтэл ахин зам тээврийн осол гарч, зургаан хүн амь эрсэджээ. 

Тодруулбал, өчигдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 11-ний өдөр 19:00 цагийн орчимд Төв аймгийн цагдаагийн газарт "Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна" гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас өвчтөн тээвэрлэж явсан түргэний автомашины жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.