Улсын төсвийн зарцуулалтыг хянах, харах боломжтой Public Investment гэх хиймэл оюун ухаанд суурилсан аппликэйшнийг Сангийн яам ашиглалтад оруулжээ.
Энэхүү аппликэйшн дотор төсвийн бүх мэдээлэл нээлттэй тавигдсан байна. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэдэн төгрөгөөр ямар ямар төсөл хэрэгжиж байгаа талаарх мэдээлэл болон улсын төсвийн ерөнхийлөн захирагч буюу төрийн өндөрлөг, сайд нарын багцын зарцуулалтыг нээлттэй байршуулсан байна. Мөн уг аппликэйшны тусламжтай төсвөөр хэрэгжиж буй төслүүдийн гүйцэтгэл, санхүүжилтийг хянах боломжтой юм байна.